УРАН НИСЛЭГИЙН F2B АНГИЛЛЫН ТАМИРЧДЫН АНХААРАЛД
Монгол Улсын шигшээ багт багтаж Польшид болох ДАШТ-д Уран нислэгийн F2B ангиллаар оролцох эмэгтэй тамирчныг 2021 оны 4-р сарын 3-ны өдөр эхний, мөн оны 4-р сарын 24-ний өдөр хоёр дахь буюу шийдвэрлэх сорилго тэмцээнээр шалгаруулах шийдвэр гарсан байсан билээ. Гэвч орон нутгаас Улаанбаатар хотод ирж, тэмцээнд оролцох тамирчид хөл хорионд орсон байгаа учраас сорилго тэмцээнийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна. Тэмцээний товыг эрх баригчдын шийдвэртэй уялдуулан зарлах болно.
 
MASA нийгэмлэгийн Жолоодлогот загварын хороо