2021 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНҮҮД ЦУЦЛАГДЛАА

Энэ 2021 оны 8-р сард Франц улсад болох байсан Нисэх загварын спортын Чөлөөт нислэгийн ДАШТ, мөн оны 8-р сард Польш улсад зохион байгуулагдах байсан Нисэх загварын спортын Жолоодлогот нислэгийн ДАШТ тэмцээнүүд тус тус "Covid-19" тахлын дэгдэлтийн улмаас, зохион байгуулагчдын хүсэлтийн дагуу ирэх 2022 онд зохион байгуулагдахаар цуцлагдлаа.

Энэ асуудлыг 2021 оны 5-р сарын 8-ны өдөр Швейцар улсын Лозанн хотод хуралдсан Дэлхийн агаарын спортын холбооны ээлжит хурлаар баталгаажуулсан байна.

Харин тус тэмцээнүүдэд оролцохоор шалгарсан Монгол Улсын шигшээ багийг хэвээр үлдээх, эсвэл шинэчлэн өөрчлөх эсэх талаар MASA нийгэмлэгийн Жолоодлогот болон Чөлөөт нислэгийн хороод хуралдаж шийдвэрээ гаргах ажээ.