ЭМГЭНЭЛ

Содномын Баасанцэрэн

(1962-2021)

Бидний дотны нөхөр, Нисэх загварын спортын MASA нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг Содномын Баасанцэрэн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас, зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, бидэнд хүнд гарз тохиолоо.

Талийгаач С.Баасанцэрэн нь Залуу техникчдийн ордны анхны сурагчдын нэг, Чөлөөт нислэгийн загварын тамирчин байлаа.

Тэрээр 1986-1988 онд Төмөр бетонон эдлэлийн заводод мастер, 1988-1992 онд Төмөр бетонон эдлэлийн заводод Ерөнхий инженер, 1992-2000 онд “Баянцагаан” ББХК-д инженер, 2001-2005 онд Улсын Дээд шүүхэд Хангамжийн асуудал хариуцсан менежер, 2006-2014 онд Улсын Дээд шүүхэд Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга, 2014 оны 12 дугаар сараас Улсын Дээд шүүхэд Техник, үйлчилгээний ажил хариуцсан ахлах шинжээчээр тус тус ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж байсан юм.

С.Баасанцэрэнгийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Тэнгэрт хальсан нөхрийн гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний гэр бүл, төрөл төрөгсдөд Монголын Нисэх загварчдын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!

Монголын Нисэх Загварын Спортын MASA Нийгэмлэг

2021.05.13