“Зуун билэг” клуб

Нисэх загварын спортын “Зуун билэг” клуб нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ зуун билэг” бүрэн дунд сургуулийн дэргэд, сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, техник спортоор хичээллэх боломж олгох зорилгоор байгуулагдаж, 2019 оны 11-р сарын 26-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж байсан түүхтэй. Клубын үндсэн чиглэл нь Жолоодлогот Уран нислэгийн F2B ангилал байсан бол цаашлаад Жолоодлогот F2 төрлийн үндсэн дөрвөн ангилал буюу Хурдны F2A ангилал, Уран нислэгийн F2B ангилал, Уралдааны F2C ангилал, Агаарын тулалдааны F2D ангиллуудыг энэ тэнцүү хөгжүүлж, Жолоодлогот төрлийн төв болох зорилго тавин ажиллаж байна.