ЗУНЫ НИСЛЭГИЙН УЛИРЛЫН НЭЭЛТ БОЛНО

Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэг (Mongolian Aeromodelling Sport Association (MASA))-ийн Зуны нислэгийн улирлын нээлт 2021 оны 6-р сарын 05-ны өдрийн бямба гаригт Налайх дүүргийн цаана, Цэргийн нисэхийн 337-р ангийн урд талын "Дархан ноёны худаг" хэмээх газар болно.
1. “Миксмэн-2021” Чөлөөт нислэгийн загварын холимог тэмцээн 07.00-12.00
2. Нээлтийн ёслолын ажиллагаа 12.30-13.00
- 2020 оны шилдэг тамирчдад шилжин явах цом гардуулах
- Спортын цолны үнэмлэх, тэмдэг гардуулах
- Нийгэмлэгийн ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлэх
3. Радио удирдлагат Агаарын тулалдааны бооцоот тэмцээн 14.00-15.30
4. Татварын баяр
5. Нисэх загвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, солилцоо
6. Төрөл бүрийн Нисэх загварын үзүүлэх тоглолт
7. Хорхог

Анхаарах зүйлс:
1. Халдвар хамгааллын дэглэмийн чанд баримтална.
2. Налайхын цаад талд шалгалтын пост ажиллаж байгаа бөгөөд вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүнийг нэвтрүүлж байгаа гэсэн мэдээ байна.
3. Тэмцээний хураамжаа удирдамжид заасан хугацаанд МАSА-ийн дансанд тушаана уу. Хураамжийг бэлэн мөнгөөр авахгүй болно.
4. 2021 оны МАSА-ийн татвараа төлөөгүй хүмүүс тэмцээнүүдийн хураамжийг 2 дахин өсгөж төлнө.

MASA нийгэмлэгийн удирдах зөвлөл