MASA кордодром албан ёсны статустай боллоо

2021 оны 10-р сарын 4-ний өдөр Монголын Нисэх загварын спортын MASA нийгэмлэг Нисэх загварын спортын нислэгийн талбай тохижуулах урт хугацааны гэрээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй байгууллаа. Энэ нь хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, техник спортын нэг төрөл болох Нисэх загварын спортыг хөгжүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. MASA кордодром албан ёсны статустай болж, цаашдаа бүтээн байгуулалт өргөжин тэлэх эрх зүйн суурь тавигдаж байна.

Зөв ирээдүйн төлөө биднийг дэмжсэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!