Дасгалжуулагч Дүгэрийн Занабазар агсны нэрэмжит Нисэх загварын спортын тэмцээн 2022 оны 6-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдоно

Дасгалжуулагч Дүгэрийн Занабазар агсны нэрэмжит Нисэх загварын спортын тэмцээн 2022 оны 6-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдоно. Энэ тэмцээнд анх удаа эмэгтэй тамирчдыг тусад нь шалгаруулж, шагнахаар шийдвэрлэлээ. Энэ нь Нисэх загварын спорт дахь эмэгтэй тамирчдын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх анхны, түүхэн шийдвэр боллоо гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Жолоодлогот Уран нислэгийн F2B (насанд хүрэгчид, өсвөр үе, эмэгтэйчүүд), Жолоодлогот дуураймал F4B гэсэн дөрвөн багц медаль, мөнгөн шагналын төлөө тамирчид өрсөлдөнө. Тус тэмцээнийг санаачлан ивээн тэтгэгч нь "Чингэлтэй-АЗ" ХХК бол хамтран зохион байгуулагчаар MASA нийгэмлэгийн Жолоодлогот загварын хороо ажиллаж байгаа ажээ.

Тэмцээн зохион байгуулагчтай холбоо барих утасны дугаар 9666-7247.

Тэмцээний удирдамжийг Монголын Нисэх загварын спорт Фэйсбүүкийн хуудсаар орж үзнэ үү.

https://www.facebook.com/aeromodelsport/