Н.Номин ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын шигшээ багийн тамирчин Н.Номин Жолоодлогот загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Уран нислэгийн F2B ангилалын эмэгтэйчүүдийн дэд ангилалд Мөнгөн медаль хүртэж, төрийн алтан соёмбот далбаагаа Польш улсын тэнгэрт мандуулж монгол түмнээ баярлууллаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж байгаа хөдөлмөрч, хичээнгүй тамирчиндаа баяр хүргэе!