Н.Номин 2022 оны "ОНЦЛОХ ХҮҮХЭД" батламж, шагнал гардав.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 30 дахь жилдээ “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах арга хэмжээг зохион байгууллаа.
2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, техник сэтгэлгээ, багийн амжилт төрлөөр 10 номинацид улсын хэмжээнд 1576 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 33 хүүхдэд 2022 оны "ОНЦЛОХ ХҮҮХЭД" шагналыг Монгол Улсын Ерөнхий Сайд гардуулан өглөө.
Тамирчин Н.Номин дүүдээ Монголын Нисэх Загварын Спортын MASA нийгэмлэгийн Удирдах Зөвлөл, нийт тамирчид, гишүүдийн зүгээс баяр хүргэе.
Тэрээр 2022 оны Польш улсад зохион байгуулагдсан Анх удаа эмэгтэй тамирчид оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний НЗС-ын F2B жолоодлогот уран нислэгийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн юм.