Монголын Нисэх Загварын Спортын MASA Нийгэмлэгийн 2022 оны шилдэг тамирчид тодорлоо.

Монголын Нисэх Загварын Спортын MASA Нийгэмлэгийн 2022 оны " MASA цом " - шилдэг тамирчинг тодруулах арга хэмжээг 2022 - 2023 шинэ жилийн цэнгүүн баярын арга хэмжээний үеэр зохион байгуулж, цомын эздээ тодрууллаа.

Монголын Нисэх Загварын Спортын MASA Нийгэмлэг нь 2014 оноос  " MASA цом " - шилдэг тамирчинг тодруулах арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирлээ. 

Нийт шилдэг тамирчид, гишүүддээ ирж буй шинэ ондоо спортын өндөр их амжилт гаргахыг хүсэн ерөөе.