ЭМГЭНЭЛ

Монголын Нисэх Загварын Спортын ууган тамирчин, багш Д.Бэхбат 2023 оны 3-р сарын 6-ны өдөр тэнгэрт хальж бидэнд нөхөж барашгүй гарз тохиолоо. 
Даржаа овогтой Бэхбат нь 1953 онд Улаанбаатар хотод төрсөн. 1961-1971 онд 10 жилийн 3-р дунд сургууль, 1982 онд Политехникийн дээд сургуулийг Авто инженер механик мэргэжлээр төгссөн. 1971-1974 онд Идэр техникчдийн станцад, 1974-1977 оноос Монголын пионер сурагчдын ордонд тус тус Нисэх загварын багшаар ажиллаж байв. 1978 оноос ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаад ФТХ-гийн Эрдэм шинжилгээний багаж тоног төхөөрөмжийн үйлдвэрт зохион бүтээгч инженерээр ажиллаж 1986 онд Монголын анхны компьютер болох “Монэл-80” компьютер, монголын анхны өнгөт зурагт “Монэл”-ыг нөхдийн хамт хамтран зохион бүтээлцэж байсан зохион бүтээгч инженер байлаа.
Таны үнэнч шударга чигч зан чанар, сурч мэдэхийн төлөөх насан туршийн тэмцэл, хүнийг хайрлах, хүний төлөөх чин сэтгэл бидний оюун ухаан, зүрх сэтгэлд өнө мөнхөд үлдэх болно.
Тэнгэрт хальсан багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн түүний гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.