"2027 World Championships for Free Flight Model Aircraft" in MONGOLIA

2024 оны 4-р сарын Дэлхийн Агаарын Спортын Холбооны ( FAI CIAM - Aeromodelling Commission ) хуралдаанаас " 2027 World Championships for Free Flight Model Aircraft" буюу 2027 оны Чөлөөт нислэгийн загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны шийдвэрийг гарган Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэг ( MASA )  -д мэдэгдлийг ирүүллээ. 

Дэлхийн аварга шалгаруулах нэр хүндтэй том тэмцээнийг 2 дах удаагаа эх орондоо, Ази тивд зохион байгуулахаар болсон баярыг тохиолдуулан нийгэмлэгийн бүх гишүүд, тамирчид, дэмжигчиддээ баяр хүргэе!!! 

Монголын Нисэх Загварын Спортын Нийгэмлэг ( MASA ) -ийн Удирдах Зөвлөл